Индонезийн Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид манай оронд айлчиллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийг төлөөлж манай оронд айлчилж буй тус улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Манахан М.П.Ситомпул тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2022-11-28/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эртний түүхтэй бөгөөд энэ уламжлалыг үргэлжлүүлэх нь Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааны гол чиглэл байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.